← Нүүр хуудас руу буцах

Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10-р сарын 4

1. Үйлчилгээний тухай

Vertmon Hub нь үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, харилцагчийн удирдлага (CRM) болон маркетингийн тайлангийн платформ юм. Үйлчилгээ нь үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл, харилцагч, лийд, үзлэг, гэрээний явцыг удирдах, Facebook болон Instagram-ийн мессежийг нэг Inbox-д хүлээн авч ажилтан хариулах боломжтой. Ажилтнууд AI туслахаар өгөгдөлдөө дүн шинжилгээ хийж болно. Meta Ads данс холбогдож, шаардлагатай API эрх нээгдсэн үед зарын зардлын тайланг харуулна.

2. Үйлчилгээ ашиглах нөхцөл

Манай үйлчилгээг ашиглахын тулд та:

  • 18 нас хүрсэн байх ёстой
  • Үнэн зөв мэдээлэл өгөх ёстой
  • Meta мессеж эсвэл зарын холболт ашиглах бол холбогдох Page, Instagram эсвэл зарын дансанд эрхтэй байх ёстой
  • Энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна
  • Монгол Улсын болон олон улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх

3. Хэрэглэгчийн хариуцлага

Та дараах зүйлийг хийхгүй байхыг хүлээн зөвшөөрч байна:

  • Хууль бус үйл ажиллагаанд ашиглах
  • Бусдын эрхийг зөрчих
  • Хуурамч мэдээлэл тараах
  • Систем, сүлжээнд халдлага хийх
  • Spam эсвэл автомат мессеж илгээх
  • Үйлчилгээг урвуулан инженерчлэх, хуулбарлах

4. AI туслахын ашиглалт

Хянах самбарын AI туслах нь:

  • Хэрэглэгчийн эрхийн хүрээн дэх өгөгдлөөс хариулт, дүгнэлт гаргадаг
  • Өгөгдөл өөрчлөх эрсдэлтэй үйлдлийг хэрэглэгчийн баталгаажуулалтаар гүйцэтгэдэг
  • Харилцагчдад автоматаар мессеж илгээдэггүй
  • 100% үнэн зөв байхыг баталгаажуулж чаддаггүй
  • Эмнэлэг, хууль зүй, санхүүгийн зөвлөгөө өгөхгүй
  • Сургаж, сайжруулж байгаа процесст байна

Та AI-ийн хариултыг өөрийн үүргээрээ шалгаж, баталгаажуулах хариуцлагатай.

5. Үйлчилгээний хязгаарлалт

Бид дараах тохиолдолд үйлчилгээг хязгаарлах эсвэл зогсоох эрхтэй:

  • Үйлчилгээний нөхцөл зөрчсөн тохиолдолд
  • Техникийн засвар үйлчилгээ хийх шаардлагатай үед
  • Аюулгүй байдлын асуудал гарсан үед
  • Төлбөр төлөөгүй тохиолдолд (төлбөртэй үйлчилгээнд)
  • Гуравдагч үйлчилгээ (Facebook, Google) саатсан үед

6. Оюуны өмч

Vertmon Hub платформ, код, дизайн, контент нь манай оюуны өмч юм. Та дараах зүйлийг хийж болохгүй:

  • Манай код, систем хуулбарлах
  • Trademark, logo-г зөвшөөрөлгүй ашиглах
  • Контент, дизайн хулгайлах

Таны оруулсан контент (мессеж, өгөгдөл) нь танд хамаарна, гэхдээ бид үүнийг үйлчилгээ үзүүлэх зорилгоор ашиглах эрхтэй.

7. Төлбөр, үнийн санал

Одоогоор үйлчилгээ үнэгүй туршилтын хувилбартай. Ирээдүйд:

  • Төлбөртэй багц нэмэгдэж болно
  • Үнийн өөрчлөлтийг урьдчилан мэдэгдэнэ
  • Төлбөр буцаах бодлого тусад байна

8. Гуравдагч үйлчилгээ

Манай үйлчилгээ дараах платформуудтай интеграцилагдсан:

  • Facebook/Meta: Та Facebook-ийн Terms of Service-ийг мөрдөх ёстой
  • AI систем: AI загвар нийлүүлэгч (OpenAI, Google)-ийн үйлчилгээний нөхцөл
  • Vercel, Supabase: Тэдний үйлчилгээний нөхцөл хамаарна

9. Хариуцлагын хязгаарлалт

Vertmon Hub нь дараах зүйлд хариуцлага хүлээхгүй:

  • AI-ийн буруу хариулт, мэдээллээс үүдэлтэй хохирол
  • Гуравдагч платформын саатал, алдаа
  • Өгөгдлийн алдагдал (санамсаргүй тохиолдолд)
  • Бизнесийн орлого алдах, шууд бус хохирол
  • Хэрэглэгчийн буруу ашиглалт

10. Үйлчилгээ цуцлах

Та хүссэн үедээ үйлчилгээг зогсоож болно. Үүний тулд:

  • Meta мессежийн холболт ашигласан бол холбогдох Page эсвэл Instagram холболтоо салга
  • Meta Ads ашигласан бол Meta дахь Vertmon Hub app-ийн хандалтыг цуцалж, хадгалсан өгөгдлөө устгуулахын тулд өгөгдөл устгах зааврыг дага
  • Бидэнд мэдэгдэл илгээ
  • Өгөгдөл устгуулахыг хүсвэл хүсэлт илгээ

11. Нөхцөлийн өөрчлөлт

Бид энэхүү үйлчилгээний нөхцөлийг цаг үетэй өөрчлөх эрхтэй. Томоохон өөрчлөлт гарсан тохиолдолд таныг урьдчилан мэдэгдэнэ.

12. Холбоо барих

Асуулт, санал байвал:

Манай үйлчилгээг ашигласнаар та энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна. Хэрэв та зөвшөөрөхгүй бол үйлчилгээг ашиглаж болохгүй.