1. Танилцуулга
Vertmon Hub ("бид", "манай") нь таны хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалахыг эрхэмлэдэг. Энэхүү Нууцлалын бодлого нь манай үйлчилгээг ашиглах явцад бидний цуглуулж, ашиглаж, хадгалдаг мэдээллийн талаар тайлбарладаг.
2. Цуглуулдаг мэдээлэл
Бид дараах төрлийн мэдээллийг цуглуулж болно:
- Харилцагчийн мэдээлэл: Нэр, утасны дугаар, и-мэйл хаяг, байгууллагын нэр
- Мессежийн мэдээлэл: Facebook Messenger болон Instagram-аар илгээсэн мессежүүд, чат түүх
- Бизнесийн мэдээлэл: Сонирхсон үл хөдлөх хөрөнгө, борлуулалт болон маркетингийн тайлан
- Meta Ads мэдээлэл: Холбосон зарын дансны ID, кампанит ажлын ID, нэр, тохиргоо, өдрийн зарцуулалт, үзэлт, даралт, хөрвүүлэлт зэрэг гүйцэтгэлийн үзүүлэлт, валют, цагийн бүс, шифрлэсэн холболтын эрх болон түүний хугацаа
- Техникийн мэдээлэл: IP хаяг, төхөөрөмжийн төрөл, browser мэдээлэл
3. Мэдээллийн ашиглалт
Цуглуулсан мэдээллээ дараах зорилгоор ашигладаг:
- Ажилтны AI туслахаар өгөгдөлд дүн шинжилгээ хийх, тайлан бэлтгэх
- Харилцагчийн үйлчилгээ үзүүлэх
- Үл хөдлөх хөрөнгийн сонирхогч, борлуулалтын ажлыг удирдах
- Бизнесийн статистик, тайлан гаргах
- Үйлчилгээг сайжруулах, хөгжүүлэх
- Холбоо барих, мэдэгдэл илгээх
4. Meta холболт
Та Facebook Messenger эсвэл Instagram-аар бидэнд мессеж бичихэд:
- Мессеж болон таны нийтэд харагдах нэр манай CRM-д хадгалагдаж, борлуулалтын ажилтан хариулна
- Автомат (AI) хариу илгээгдэхгүй
- Facebook болон Instagram-ийн нууцлалын бодлого мөн хамаарна
- Та Meta дахь тохиргоогоор мессеж солилцохыг зогсоож болно
Төслийн эрх бүхий хэрэглэгч Meta Ads-ийг холбовол бид зөвхөн зарын тайлан унших ads_read эрх хүснэ. Холболтын эрхийг шифрлэн хадгалж, сонгосон зарын дансны кампанит ажил болон өдрийн зарцуулалтыг маркетингийн тайланд татна. Энэ холболтоор зар үүсгэх, засах эрх хүсэхгүй.
5. Мэдээллийн хадгалалт
Бид дараах технологиуд ашиглан мэдээллээ аюулгүй хадгалдаг:
- Supabase: Өгөгдлийн сан; Meta Ads холболтын эрхийг хадгалахаас өмнө шифрлэдэг
- Vercel: Hosting үйлчилгээ, SSL сертификаттай
- AI туслах: Ажилтны хүсэлтээр CRM өгөгдөлд дүн шинжилгээ хийх боловсруулалт
6. Гуравдагч этгээд
Бид дараах гуравдагч үйлчилгээ ашигладаг:
- Facebook/Meta: Messenger, Instagram болон зарын тайлангийн API
- OpenAI: Ажилтны AI туслахын боловсруулалт
- Google (Gemini): Вэб формоор ирсэн хүсэлтийн угтах хариу, өрсөлдөгчийн мэдээллийн шинжилгээ
- Supabase: Database хостинг
- Vercel: Веб хостинг
Эдгээр үйлчилгээ бүр өөрийн Privacy Policy-тай бөгөөд бид тэдэнтэй мэдээлэл хуваалцахдаа зөвхөн шаардлагатай хэмжээгээр хязгаарладаг.
7. Таны эрх
Та дараах эрхтэй:
- Өөрийн мэдээллийг харах, засах
- Өөрийн өгөгдлийг устгуулах
- Мэдээлэл цуглуулахыг зогсоох
- Мэдээллийн хуулбар авах
- Үйлчилгээнээс гарах
Meta Ads-д олгосон хандалтыг Facebook-ийн холболтын тохиргооноос цуцалж болно. Ингэвэл цаашид шинэ зарын тайлан татах боломжгүй болно. Өмнө хадгалсан холболтын эрх болон импортолсон тайлан автоматаар устахгүй. Устгуулах хүсэлтийн алхмуудыг өгөгдөл устгах заавраас үзнэ үү.
8. Хүүхдийн мэдээлэл
Манай үйлчилгээ нь 18 насанд хүрээгүй хүүхдэд зориулагдаагүй. Бид зориуд 18 насанд хүрээгүй хүүхдээс мэдээлэл цуглуулдаггүй.
9. Бодлогын өөрчлөлт
Бид энэхүү Нууцлалын бодлогоо цаг үетэй хөгжүүлж, шинэчилж болно. Томоохон өөрчлөлт гарсан тохиолдолд таныг мэдэгдэх болно.
10. Холбоо барих
Нууцлалын бодлоготой холбоотой асуулт байвал:
Манай үйлчилгээг ашигласнаар та энэхүү Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байна.